Тавтай морилно уу!

play off

2014-05-22, 12:26

хакер

}Та хакер гэхээр л үзэн ядаж эсвэл бахархах сэтгэл төрдөг үү? Тэгвэл хакер гэдэг нэр томъёо чухам юуг хэлдэг вэ гэдгийг таньд сонордуулъя. Хүмүүс хакер гэхээр л нэг их эрдэм чадалтай компьютертэй холбоотой бүхний чаддаг хүн, эсвэл вирус зохиож компьютер эвддэг хүн гэсэн ойлголт авсан явдал их байдаг. Тэгвэл хакер гэдэг нь эдгээрийн алийг нь ч хэлэхгүй. Хакер гэдэг хүн вирус зохиох ч үгүй зохиох ч шаардлага байхгүй. Хакер хүнд бүх төрлийн мэдлэг байхгүй. Гол нь хакер гэдэг хүн нь компьютерийн програмчлал цаашлаад сүлжээний технологийн тал дээрээ л голчлон хөгжсөн хулгайч бас мэргэжилтэн хүн байдаг. Хакер нь ердөөсөө вирус хийдэггүй харин Троян хийдэг. Троян гэхээр таны санаанд Троё хотын модон морь санаанд орж байгаа биз. Тиймээ яг тийм үүрэгтэй бичил программ бичдэг.
}Хакер гэдэг нэр томьёо нь анх компьютертай ямар ч хамааралгүй хүмүүсийг хэлдэг байв. “Хакгэдэг нь англи хэлэнд сүхээр мод цавчихад гарах дууг илэрхийлдэг бөгөөд хакер гэдэг нь эрт үед модоор урлагийн хосгүй үнэт бүтээл туурвидаг уран гарт мужаануудыг хэлдэг байжээ. Одоо үед хакер гэдэг нэр нь мэдээллийн хулгайч, дээрэмчин, үймүүлэгч, вирус зохиогч, системийн програмист гээд бүх зүйлийг хамрах болсон.
}Хакеруудыг дотор нь Цагаан Хакер (White hacker), Саарал Хакер(Grеу hacker), Хар Хакер (Вlаск hacker) гэж 3 ангилдаг.
}Цагаан Хакер: Сайн санаат хакер гэж ойлгож болно. Хэрэв Цагаан Хакер вэбээс (системээс) ямар нэг алдаа буюу нүх олбол энэ тухайгаа тухайн вэбийн Админд нь мэдэгдэж засуулах буюу өөрөө засах аргыг нь хэлж өгдөг. Цагаан Хакерууд нь Хар Хакеруудтай яг адилхан програм хэрэглэх боловч тэд файлыг устгах, ямар нэг мэдээлэл хулгайлах зорилгоор ашигладаггүй.
}Хар Хакер: Нэрнээс нь хараад л та шууд ойлгож байгаа байх. Товчхондоо бол Цагаан Хакерын яг эсрэг нь. Хүний юманд нэвтэрч ороод устгаж, зугаагаа гаргаж явдаг хүмүүс.
}Саарал Хакер: Дээрх хоёроос аль алиных нь шинж чанарыг агуулсан хүмүүс. Хааяа устгаад л хааяа засаад л. Ихэнх Хакерууд энэ төрөлд ордог.

Илгээх | 64 хүн уншсан | Бичсэн: otgonjargal

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

хакер

}Та хакер гэхээр л үзэн ядаж эсвэл бахархах сэтгэл төрдөг үү? Тэгвэл хакер гэдэг нэр томъёо чухам ...

playoffs

play off-d odoogoor 2 busees 2 2 bag uldchiheed bna. spurs vs thunder 2 bag hoorondooo miami vs pace...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 3187 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax